
Аймгууд их ойгоо тэмдэглэж, ард иргэд эд амралтын байдалтай байгаа энэ үед Засгийн газрын гишүүд ч мөн амарч байна. Тэд 14 хоног амрах бөгөөд ирэх долоо хоногийн сүүлээр ажилдаа орох юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөөгүүр амрангаа ажлаа хийж явна. Тэрээр өмнөх долоо хоногт Дорнод аймагт шинээр тавигдаж байгаа засмал замын ажлын явцтай танилцсан бол өнөөдөр Хэнтий аймгийн 90 жилийн ойн баярын бэлтгэлийн явцтай танилцав. Тэрээр Хэнтий аймгийн ойн баярын бэлтгэл ажилд сайн дүн тавьсан байна. Хэнтийнхэн наадмын талбайгаа засаж, аваргуудынхаа баримлыг 3м өндөр хийлгэсэн түүнд их таалагджээ.
Т.Энхэлээ