
Төвд судлаачид өмнө нь буддын шашныг судалдаг байсан бол орчин үед Төвдийг судалдаг болжээ. Энэ удаагийн хурал манай улсын шинжлэх ухааны хөгжилд маш их хувь нэмэр болох төдийгүй дэлхийн эрдэмтэд Монголд, Монголын эрдэмтэд дэлхийн тавцанд гарах нэгэн гарц байх болно гэж угсаатан судлаачид үзэж байна.
Хуралд 40 гаруй улсын 60 гаруй салбарын 500 орчим Төвд судлаач эрдэмтэн оролцож байна. Төлөөлөгчид долоо хоногийн турш буддын шашнаас гадна Төвд-Монголын түүх, хүн судлал, байгаль орчин, орчин үеийн дижитал шинжлэх ухаан, хэл шинжлэл, Төвдийн хөрш орнуудын харилцаа холбоо гэх зэрэг өргөн сэдвийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хурал 28-ныг хүртэл Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэх юм.