
Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 22-н буюу маргааш өдөр нутгийн зүүн хагаст, 23-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24, 25-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүхэн цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Т.Энхэлээ