
Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн өнөөдөр Налайх дүүргийн Цонжин Болдогийн Мандал жуулчны бааз-т болж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцож байна.. “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээнийг дараахи ангиллаар зохион байгуулж байна.
Үүнд: · 15 нас хүртэлх охид, хөвгүүд: 1500м
· 50-60 хүртэлх нас эм, эр: 5000м
· 50 хүртэлх эм, эр 5000м
· 60 наснаас дээш эм, эр: 3000м
· Насанд хүрэгчид эм, эр: 10 км
· Хагас марафон гүйлт эм, эр: 21 км байна.
Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын марафон гүйлтийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)