“Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж, 13-р хорооллын
шинэ гүүрний баруун урд байрлах хувийн байшинд химийн үйлдвэрлэл яву

“Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж, 13-р хорооллын шинэ гүүрний баруун урд байрлах хувийн байшинд химийн үйлдвэрлэл явуулж байна гэсэн мэдээлэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иржээ. Иргэдээс ирүүлсэн энэ мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт химийн үйлдвэрлэл явуулж байсан “Их нуур” гэх компанийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоогоод байна.
Иргэдийн зүгээс хотын төвдөө химийн үйлдвэрлэл явуулж байгаад ихээхэн дургүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн химийн үйлдвэрлэл явуулсан гэх “Их нуур” компанид хугацаатай үүрэг даалгавар өгөөд байгаа бөгөөд МХЕГ-аас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд дээрхи компанийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргах юм байна.
А.Наранцэцэг