
Увс аймгийн Өмнөговь сумд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй үхрийн цусны хавдар өвчин гарсан тухай эх сурвалж мэдээллээ. Энэ өвчин нь хүнд халдварладаг эсэх талаар болон бусад шинжилгээг авч эхэлсэн ч одоогоор хорио цээр тогтоогоогүй байна. Ийм өвчин гарсан талаарх мэдээлэл өнгөрсөн бямба гарагт мал эмнэлгийн газарт бүртгэгджээ.
Хэрэв шинжилгээний дүнд үхрийн цусны хавдар өвчин малаас малд, малаас хүнд халдварладаг нь тогтоогдвол тус сумд хөл хорио тогтоох юм.
Сэтгэгдэл (4)