Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Энэ үед хичээлийн бэлтгэлийн ажил хэр шатандаа явж байгааг бид сонирхлоо. Одоогоор бага ангийн сурагчдын сурах бичгийг хэвлэж дуусчээ. Харин дунд болон ахлах ангийнхны ном ирэх сарын 12-оос хэвлэлтээс гарч, сургуулиудад тарааж эхлэх юм байна.Бага ангийн хүүхдүүд сурах бичгүүдээ үнэгүй хэрэглэх бол дунд ахлах ангийн сурагчдын амьдралын баталгаажих төвшинг харгалзан үзэж 40 хувь хямдруулж тараахаар болжээ.
2013-2014 оны хичээлийн жилд зургаа болон 11 дүгээр ангийн сурах бичгүүдийг урьдынхаас илүү боловсронгуй, хүүхдүүдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгосон гэнэ. Өмнө нь сурах бичгийг багш, хүүхдүүд зэрэг хэрэглэдэг байсан бол шинэ хичээлийн жилээс эхлэн багшид сурах бичгээ хичээлд хэрхэн ашиглах тухай зөвлөмж бүхий гарын авлагыг дагалдуулж өгөх юм байна. Үүнд зургаа болон 11 дүгээр ангийн багш нар болон биеийн тамирын багшид зориулсан ном багтаж байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан гурван сурах бичгийг хэвлүүлэх юм байна.
24tsag.mn




















































