
Сарлагийн наадам маргааш Өвөрхангай аймгийн Бат-Өлзийн сумын нутаг, Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш найман км-т Өндөр Хясаа гэх газар болно. Тус наадмыг Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор зохион байгуулж байгаа бөгөөд наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад болох бөгөөд сарлаг булиглуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох юм байна.
Сарлагийн наадам нь жил бүр өргөжин тэлж гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Т.Энхэлээ