
Жил бүр Өвөрхангай аймагт уламжлал болгон зохиогддог "Монгол эсгий"-ний баяр өнөөдөр Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар эхэллээ. Үргэлжлүүлэн энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн
баярыг зохион байгуулах юм байна. Мөн групп жуулчид ирэхтэй
холбогдуулан “Хонь, ямааны баяр”-ыг 9 сард Зүүнбаян-Улаан сумын “Ар
шанд” гэх газар хийхээр төлөвлөж байгаа ажээ. Дээрх баяруудын хүрээнд
ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, уралдуулах, хонь ямаа холбох,
саах, хонь хяргах, шагайн наадан зэрэг уламжлалт төрлийн уралдаан,
тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүн, гар урлал, модон
сийлбэрээр үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг арга хэмжээ болдог юм байна.
Мал маллагаа, нүүдэлчин өв соёлыг сэргээх, гадаад, дотоодын жуулчдад танилцуулах зорилгоор уг баярыг хийдэг билээ.
Т.Энхэлээ