Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавих ёслол боллоо. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилга муудаж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон учир шинэ төвтэй болох шийдвэр гараад байсан юм. Шинэ барилгыг нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн хашаанд барихаар болсон. Өнөөдөр тус барилгын шавь тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа оролцсон юм.




24tsag.mn