Өнөөдөр иргэн Батзориг сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр МАН-ыг татан буулгах асуудлаар хэд хэдэн удаа Улсын Дээд шүүхэд хандсан боловч хүлээж авалгүй хоёр жил болгосон аж. Тиймээс Батзориг Улсын дээд шүүхийн гадна суулт хийхээр болжээ. Тэрээрм МАН-ыг татан буулгах гомдлыг Улсын Дээд шүүхэд үндсэндээ 100 орчим удаа гаргасан гэнэ. Гэвч хүлээж аваагүй, үндэслэлгүй хэмээн тайлбарлаж ирсэн аж. Тиймээс Батзориг суулт хийх эрхээ авахаар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ханджээ. Суулт хийх хуулийн дагуу гурав хонгийн дараа хариу ирэнгүүт Улсын Дээд шүүхийн байрны гадаад суулт хийж эсэргүүцлийн жагсаал хийх юм байна.
Тэрээр МАН-ыг татан буулгах үндэслэлээс талбайдбарлахдаа " Тус нам 2008 онд ард олныг хууран мэхэлж хууль бусаар хамтарсан Засгийн газар байгуулсан. 2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлын буруутан нь МАН. Ер нь энэ намтай холбоотой олон шүүмжлэл явж ирсэн, олигархын нам, засардаггүй нам. Татан буугдах ёстой гэж. Гэвч энэ хугацаанд татан буулгах асуудлаар гомдол гаргахад Улсын Дээд шүүх хүлээж авахгүй байна. Улстөрийн намын тухай хуульд Засгийн эрхийг хууль бусаар авсан нөхцөлд тухайн улстөрийн нам хариуцлага хүлээх ёстой. 2008 оны Засгийн газрыг хууль бусаар байгуулсан. Тиймээс энэ нам хариуцлагаа хүлээж татан буугдах ёстой" гэсэн юм.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (5)