
Монголчууд БНСУ-д хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх боломжтой боллоо. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Солонгос дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс тус улсын Илсан сургуулийн харьяа Донгук, Сэжүн зэрэг алдартай эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ хийжээ. Гэрээнд БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжин тус эмнэлгүүдээр үйлчлүүлсэн иргэд 20 хувийн хөнгөлөлт эдлэх юм байна. Үүнээс гадна эмнэлгийнхэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд жилд 1-2 удаа үнэ төлбөргүй мэс засал хийж өгөхөөр талууд тохиролцжээ.
24tsag.mn