Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тендерийн “арын хаалга”-аас болж 17 тэрбумыг зарцуулсан үйлдвэрийг ашиглах боломжгүй боллоо

2013-7-23
0
ЖИРГЭХ
Татвар төлөгч иргэдийн мөнгийг эрх баригчид хэрхэн зарцуулж, юунд ашиглаж байгааг жирийн иргэд бид тэр бүр мэддэггүй. Мэдэх боломж ч хумигдмал.
    түлш1Татвар төлөгч иргэдийн мөнгийг эрх баригчид хэрхэн зарцуулж, юунд ашиглаж байгааг жирийн иргэд бид тэр бүр мэддэггүй. Мэдэх боломж ч хумигдмал. Гэтэл  иргэдийн халааснаас гарсан 17 тэрбум төгрөгийг Эрдэс баялаг эрчим хүчний яам, “Аморе интернэшл” компанитай нийлэн зүгээр л салхинд хийсгэсэн хэрэг яг энэ үед дахин сөхөгдөж эхэллээ. 

   Хоёр жилийн өмнө Д.Зоригтын тэргүүлж байсан хуучны Эрдэс баялаг эрчим хүчний яам, “Аморе интернэшл” ХХК-тай хамтран дулааны 2-р цахилгаан станцыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар болсон. Энэ үйлдвэр Улаанбаатарт нийлүүлэх нийт утаагүй түлшний 50 хувийг үйлдвэрлэх учраас хүмүүс ихээхэн анхаарал тавьж байлаа. Гэтэл тендерт ямар ч өрсөлдөгчгүйгээр ялсан гэх “Аморе” интернэшнл компани хариуцлага алдаж, агаарын бохирдлыг бууруулах ажлыг нураасан.  Уг нь тус компанийн удирдлагууд тендерт шалгарсаны дараа “Бид жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай цогцолбор байгуулна. Энэ байдлаараа гэхэд 2011 оны сүүлээр түлшээ нөөцлөөд эхэлнэ” гэж ам өчгөө өгч байсан гэдэг. Гэтэл өнөөдөр тус үйлдвэрийг ашиглах ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтийг уул уурхайн яамнаас гаргаад байна.

  Тодруулбал Уул уурхайн яамнаас “Өмнө нь хаана ч баригдаагүй үйлдвэрийг Монгол Улсын 18,5 тэрбум төгрөгөөр туршчихсан байна. Хаана ч ийм үйлдвэр босгож байгаагүй, туршлагагүй компанитай “Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хамтарч ажиллах гэрээ байгуулсан байна. ТЦ-2-ыг түшиглэж баригдсан утаагүй түлшний үйлдвэрээс нэг ширхэг ч бүтээгдэхүүн гарах боломжгүй” гэсэн утгатай дүгнэлт гаргажээ. Тиймээс энэ төслийг хаах саналыг Уул уурхайн яамнаас Засгийн газрын 8-р сарын 03-ны хуралдаанд танилцуулах гэнэ.

  Тус үйлдвэрийг анхнаасаа муу материалаар буруу барьсны үр дүнд л энэ бүх асуудал үүссэн гэдэг. Арга ядаж л үйлдвэрийг барихдаа шингэн шилний үйлдвэрийг мартаж хийсэн аж. Энэ мэт хуудуутай зүйлээр дүүрэн тус үйлдвэр өнөөдөр ч хаалттай хэвээр байна. Уг нь 1,5 тэрбум төгрөгийг шийдчихвэл, шингэн шилний үйлдвэрийг бариад 210,000 тонн хагас коксжих түлш боловсруулна гэж компанийн зүгээс мэдэгдээд хөрөнгийг шийдүүлсэн мөртлөө одоо хүртэл ажиллаж эхлээгүй аж.

tulsh 2Гэтэл дахин коксжих түлш үйлдвэрлэх технологийг өөрчлөхөд 3,5 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж компанийн зүгээс хүсч байгаа ч Уул уурхайн яам "Энэ мөнгийг шийдэх боломжгүй" гэж хэлж байгаа юм.

Тиймээс ч уул уурхайн яам зарлага нь хэтэрсэн тус үйлдвэрийг хаах саналтай байгаа аж.  

Уг нь энэ үйлдвэр ажиллаж эхэлбэл утаагүй түлшээр 79605 айл өрхийг хангаж, агаарын бохирдлыг өмнөх жилийнхээс илүү бууруулах боломж байсан. Гэвч энэ мөрөөдөл эцэстээ замхран алга болов бололтой.  Ер нь энэ жил Цэвэр агаар сангийн ажил хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Утаагүй түлшний үйлвэр хаалгаа барьсан байдалтай байхад “Цэвэр агаар” сангийн захирал Хүрэлсүх болон нэр бүхий хүмүүс авлигын хэрэгт шалгагдаад байгаа.

Иргэд тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт “Аморе интернэшнл” компанид давуу эрх олгосон гэж ихээхэн дургүйцэж байгаа юм.  Хамгийн гол нь энэ хариуцлагагүй компанийн уршгаар нийслэлчүүд бид энэ жил дахиад л хорт утаагаар амьсгалах болж байгаа юм.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • novshnuud (202.126.91.157)
    neg muu garaj baridag hoosontsor havtangaar yildver barisan yum bish yy
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.35.38)
    хүрэлбаатарыг уихг- с нь балайсэлэнгэ балайхүүгийн хамт тат.
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.35.38)
    одоо энэ хоёроос хөрөнгийг нь гаргуул....
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • hurelbaatar (62.42.116.229)
    ene hurelbaatar yamar uchiraas ene campanid avch ugsun ni todorhoi shuu de huvi hurtsen hamt idej uusan ni unen hariutslaga tootsmoor bna shoron shoronshoron..
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • p (202.21.105.1)
    Ene teneg setguulch p hudlaa buruu medeel tarahaa bolimoor yum
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • irgen (202.179.20.191)
    ENE TOSLIIG TUHAIN YED ZASGIIN GAZARIIN HEREG ERHLEH GAZARIIN DARGA BAISAN CH.KHYRELBAATAR ,ZORIGT 2 MUU ULAAN HATSARTIIG ZAD DEERELHEJ BAIGAAD L AMORE INTERNIASHNL HHK-D AVCH OGOO BIZDEE. IIM ENGIIN YUMIIG HUULI HYANALTIINHAN OILGODOGGUI YUM UU
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.12.69)
    shond duujleehcee naaduulaa
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.22.61)
    УХААНГҮЙ НОЁДЫН УРАГШГҮЙ АЛБАТУУД АА ГЭЖ. МИНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 15 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 36 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 41 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 12 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 11 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 31 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 34 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК