Цэнхэр дэлгэцээр шударга үнэний дуу хоолой болон мэдээ, сурвалжлага дамжуулан олны танил болсон сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эрүүл мэндийн байдал хутганы ирэн дээр ирээд байна. Б.Эрдэнэцогт одоогоор Клиникийн нэгдүгээр эмнэлэгт хэвтээд байгаа бөгөөд элэгний С вирустэй, элэгний дутагдалд ороод бие нь тааруу байгаа юм. Тэрээр Утга зохиол, нийгмийн ажилтны сургуулийг төгссөнөөс хойш “Ийгл", “ТУ-9", “5ВЫ", "Шинэ дэлхий" зэрэг телевизийн мэдээний албанд ажиллаж байсан юм. Түүний эмчилгээний зардалд 90-100 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээ хийх эмнэлгийг мэргэжил нэгт наиз нөхөд нь Энэтхэгээс хайж байгаа гэнэ. Тиймээс элэг нэгт ах дүүс, хамт ажиллаж байсан байгууллага хамт олныг тусламжийн гараа сунгахыг уриалж Монголын сэтгүүлчдийн холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Б.Эрдэнэцогтод зориулан сэтгүүлчийн ээж Бужийн Баасанжаргалын нэр дээр "ХААН" банкны 5031681805 тоот дансыг нээсэн байна. Тэрчлэн өвчинд шаналсан сэтгүүлчид сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор мессэж илгээх 155889 тусгай дугаарыг нээжээ.24tsag.mn


















































