Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь "Сарлагийн наадам" юм. Жил бүр Өвөрхангай аймагт уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадам энэ жил Бат-Өлзий сумын нутаг Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш найман километрт оршдог Өндөр Хясаа гэдэг газар болж байна. Наадмыг Өвөрхангай аймаг болон сумын Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид” ТББайгууллагаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэрэгний парад болох юм. Түүнчлэн сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох юм байна. Мөн сайхан сарлаг, сарлагийн шилдэг бүтээгдэхүүн зэргийг шалгаруулж шагнал гардуулах аж.
А.Наранцэцэг





















































Сэтгэгдэл (1)