Японы мэргэжлийн сүмогийн 69 дэхь их аварга Хакүхо М.Даваажаргал, Харумафужи Д.Бямбадорж өчигдөр эх орондоо ирээд байна. Тэгвэл Хакүхо төрсөн нутаг Төв аймгийнхаа 90 жилийн ойн баяр наадмаар барилдахаар болсон хэмээн гадуур цуураад байсан. Гэвч тэрбээр бэртэлтэй учир Төв аймгийнхаа наадамд зодоглож чадахгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Мөн Долдугаар сарын тэмцээн дуусаад сүмочид Японы хотуудаар явж, үзүүлэх барилдаан хийдэг. Эдгээр барилдаан энэ жил Хакүхогүйгээр болох нь.
24tsag.mn




















































