
Доржийн гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүртэлх 2.8 км замыг хэсэгчлэн хааж засвар хийж байгаа билээ. Тус замын баруун талаас эхэлсэн 500 метр замыг бүрэн хучиж, тэмдэглэгээ хийж дуусан өнөө өглөө замыг нээсэн аж. Харин зүүн хэсэгт Цайз захаас баруун тийш 600 метр замын хучилтын ажлыг эхлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ сарын 25-нд нээхээр төлөвлөж байна. Зам засварын ажлыг "Беринг" ХХК гүйцэтгэж байгаа юм. Гэрээ ёсоор уг замыг ирэх аравдугаар сарын 01-нд бүрэн хүлээлгэж өгөх аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)