
Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын завьт эргүүл 14:00 цагаас 18:30 цаг хүртэл Яармагийн гүүрнээс, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүр, Хар хошуу хүртэл эргүүл хийж голын эрэг дагуух 15 автомашиныг холдуулж, 88 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Өчигдрийн хувьд Аврах гал унтраах анги унтраасан 4, иргэд унтраасан 3 байгаагаас байшин шатсан 2, хог шатсан 2, гэр шатсан 1, цахилгааны холбогдолтой 1, манаачийн байр 1 дуудлагатай иржээ. Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 1 дуудлагатай байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/