Ирэх сарын 1-ээс замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөж эхэлнэ. Шинэ дүрэмд зааснаар жолооч та замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгуулийн хуудас болон дүрэм зөрчсөн мэдээлэл таны гар утсанд болон гэрийн хаягаар тань хүргэгдэхээр байгаа. Тус журам хэрэгжиж эхэлснээр авто тээврийн ослын тоо буурах юм гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Нийслэлийн замын хөдөлгөөнийг хянадаг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс одоо ч жолооч нарын үйлдлийг хянаж, дүрэм зөрчсөн мэдээллийг өгч байна. Тухайлбал өчигдөр нийслэл хотын автозамд хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 700 гаруй автомашины дугаар бүртгэгдсэн байна. Тухайлбал, 3441 УБЭ, 6658 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нэг өдөрт гурван удаа харин 3555 УНА, 4429 УНС, 7998 УБТ хоёр удаа хурд хэтрүүлсэн нь хотын замын хөдөлгөөний удирдлагын төв камерт бичигджээ.





















































Сэтгэгдэл (5)