Аялал зугаалгын сар эхэлсэн энэ өдрүүдэд хотоос хөдөөг чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Энэ хөдөлгөөнийг дагаж хотоос гарах зам дагуу бууз хуушуур, чанасан мах, айраг, сүү тараг зэргийг худалдаалах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Иймээс НМХГ-аас дээрх иргэдийн зарж байгаа хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийж эхэлжээ. Шалгалт маргааш буюу долдугаар сарын 24-нд Сонгино хайрхан дүүрэгт үргэлжилнэ. Ингэж хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулах нь шороо тоос, авто машинаас гарах хорт утаа зэргийг хүнсэнд шингээдэг байна. Шороо тоос болон хорт утааны найрлаганд хар тугалга, хром, никль зэрэг хүнд металлууд агуулагддаг бөгөөд эдгээр нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.





















































Сэтгэгдэл (2)