Хорт хавдраар өвдсөн дөрөвхөн настай бяцхан охин Б.Тананд тусалж эмчилгээний зардалд нь хандив өргөхөөр Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, мөн жүдо бөхийн анхны дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар олимпийн наадам болон дэлхийн аваргад өмсч барилдсан кимоногоо дуудлага худалдаанд оруулаад байгаа билээ. Энэ сарын 16-нд эхэлсэн уг дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үргэлжилсэн бөгөөд өнөөдөр 14.00 цагт дуусах юм байна. Олимпийн аваргийн цагаан өнгөтэй кимоно нэг сая төгрөгнөөс эхлэн дуудагдсан бол одоогийн байдлаар 3,5 сая төгрөгийн үнэд хүрээд байгаа аж.


А.Наранцэцэг