
Сурагчдын дүрэмт хувцасны жишиг загварыг баталжээ. Ирэх намраас сурагчид бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцсаар ижилсэх юм. Сурагчийн дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй гэсэн иж бүрдлээс бүрдэх бөгөөд иж бүрдэл бүр нь үндсэн болон нэмэлт хоёр хэсгээс бүрдэж байна. Бага ангийн хөвгүүд хүрэм, өмд нэмэлт иж бүрдэл нь ноосон майк, цамц, зангиа, охид сарафан, цамц, зангианаас бүрдэх аж. Харин дунд ангийн хөвгүүдийн хувцсанд хүрэм, өмд, нэмэлт иж бүрдэлд ноосон майк, цамц, зангиа багтжээ. Охид хүрэм, юбка, ноосон майк, цамц өмсөх юм байна. Ахлах ангийн хөвгүүд хар хөх өнгөтэй пиджак, саарал өмд, майк, цагаан цамц, охид саарал юбка, хар хөх өнгийн пиджак, ноосон майк, зангиагаар ижилсэнэ. Хөвгүүдийн өмдийг хийхдээ агшиж сунадаг резинэн материал ашигласан тул хоёр жилдээ төвөггүй өмсөж болох нь. Шинэ дүрэмт хувцасны үнэ 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)