
Өнгөрсөн долоо хоногийн НИТХ-аар Архивын газрын асуудлыг хэлэлцсэн юм. Газрын асуудлыг шийдтэл Архивын газрыг шинэ байр руу түр нүүлгэхээр болсон. Одоо Архивын ерөнхий газрын байр нь зориулалтын бус, урт удаан хугацаанд ашиглагдаж, чанарын шаардлага хангахгүй болсон гэх асуудал бий. Тиймээс туршилтын журмаар өчигдөр цөөн хэсэг архивын баримт, материалыг шинэ байр руу нүүлгэж эхэлсэн байна. Цаашдаа үе шаттайгаар архивын баримт, материалуудыг шинэ байранд нүүлгэх аж. Архивын ерөнхий газрын шинэ байр нь орчин үеийн шаардлагад нийцсэн, архивын баримт материалын хадгалалт, хамгаалалтын олон улсын стандартыг хангасан байх юм байна. Шинэ байранд ороход бэлтгэл ажил ихтэй байгаа бөгөөд 2014 он гэхэд бүрэн нүүж дуусах юм байна. Архивын газарт Монголын түүхийн архивын бүхий л баримт, материалууд хадгалагддаг аж.
Т.Энхэлээ