
Энэ жил бага ангийн сурах бичгийг эрт хэвлэж, нийлүүлэх бодлогыг БШУЯ-ны зүгээс барьж ажиллаж байна. Бага ангийн сурах бичгийг төрөөс үнэгүй олгож, дунд ахлах ангийн сурах бичгийг амьдралын баталгаажих төвшин доогуур, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд 40 хувийн хөнгөлттэй олгодог. Тэгэхээр энэ жил бага ангийн сурагчдын 38 төрлийн сурах бичгийг хэвлэхэд улсаас 2.3 тэрбум орчим төгрөг зарцуулсан байна. Сурах бичгийг зуун хувь дотооддоо хэвлэжээ. Шаардлагын дагуу хэвлэж дуусаад, өнгөрсөн сард багтаан сургуулиуд руу нийлүүлээд байгаа аж. 6-12 дугаар ангийн сурах бичгийг наймдугаар сарын 10-аар хэвлэж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)