
Тэд маргааш буюу долдугаар сарын 25-нд Яармагийн хурдны замын урд урсгал болох 7.4 км замыг нээхээр төлөвлөөд байгааг хэллээ.
Энэ нь Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо хүртэл, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл нийт 13.7 км авто замыг гурав гурван эгнээ бүхий хоёр урсгалтай зам болгон шинээр барих ажил юм. Ажлын явц одоогоор 40 гаруй хувьтай байгаа бөгөөд маргааш гэхэд урд талын урсгалаа нээчихвэл хойд урсгалын газар шорооны ажилдаа шуурхайлан орохоор төлөвлөжээ. Тус замыг рэх аравдугаар сарын 15-нд бүрэн ашиглалтанд хүлээлгэж өгөх юм байна.
А.Наранцэцэг
Сэтгэгдэл (3)