Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалтын ажлыг 2009 онд эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажилд нийт 960 га талбайг хамруулах бөгөөд үүнээс 183 га талбайн зура төсөл, ерөнхий төлөвлөгөө нь гарчээ. Үүнээс эхний ээлжинд 30га талбайд бүтээн байгуулалт хийсний үр дүнд бүрэн дуусч нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болжээ. Тус газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ба Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртлэх талбайг эзэлж байгаа юм. Үргэлжлүүлэн 25 га газарт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дээрх 55 га газрыг тохижуулахад нийт гурван тэрбум орчим хөрөнгө мөнгө зарцуулсан байна. Хийгдэж бүрэн дууссан бүтээн байуулалтын ажил 30 байгаа бол хараахан хийж дуусаагүй ажил есөн байгаа аж. Мөн цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлууд ч чамгүй их байгаа гэж албаны хүн хэллээ. 2024 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил бүрэн дуусах юм байна. Хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд:
• Техник эдийн засгийн үндэслэл, хөрсний иж бүрэн судалгаа, байгаль орчны үнэлгээ
• 183 га газрын төлөвлөлтийн зураг, үүнээс эхний ээлжийн 55 га талбайн нарийвчилсан ажлын зураг, төсөв
• Цэцгийн мандалууд
• 22 төрлийн 110 мянга гаруй мод, сөөгийг тарьж, тогтмол усалгаа арчилгаа хийж гүцэтгэснээр 2012 оны мод тооллогын урьдчилсан дүнгээр мод сөөгний ургалт 93% -тай тоологдож Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23%-ийг эзэлж байна.
• 9.5га газрын зүлэгжүүлэлт
• 4000 м урттай хамгаалалтын хашаа
• 4100 м урттай усалгааны систем
• Худаг /30 тохижилттой/
• 50тн-ын багтаамжгай ёмкость
• Цахилгааны дэд станц 130 тохижилттой/
• Мод нутагшуулан бойжуулах талбай
• 24м өргөн, 230 м урттай боржин төв явган зам
• Төв зам дагасан гэрэлтүүлэг, тохижилтын ажил
• 40 м диаметртэй усан оргилуур
• 2,6 км дугуйн болон гүйлтийн зам
• Спортын цогцолбор талбай /хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис/
• Дугуйн болон гүйлтийн замын үргэлжлэл, гэрэлтүүлгийн хамт:
4600м дугуйн зам /5м өргөн/
3400 м холимог/бм өргөн/
3400м цанын зам
• Экологийн боловсрол олгох сургалт
• Мод тарих үндэсний өдөрлөг
• Ажил танилцуулах өдөрлөг
• Болзолт уралдаан
• 300 машины авто зогсоол
• Төв хаалга, гоёлын хашаа /энгийн/
• 25 га талбайн ажлын зураг
• Автоматжуулсан усалгааны систем
• Нийтийн бие засах газар
• Байгууллагуудын нэрэмжит талбай
• Иргэдэд үйлчлэх төв
• 2,6 км замын гэрэлтүүлэг
Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын
ажлууд
• Монгол цагдаа цогцолбор талбай
• “Сөүл ой “ төсөл
• НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн БНСУ-ын Үндэсний Хорооны нэрэмжит төгөл
• Газрын усан оргилуур
• Биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай
• Байгууллагуудын нзрзмжит талбай
• “Чонон элч” хөшөөт цогцолбор талбай
• Мянганы сорилын сангийн нэрэмжит төгөл
• Сэтгүүлчдийн төгөл
Цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлууд:
• 25 га газрын ажпын зураг
• Туслаххаалга
• Туслах орцны явган зам талбай
• Усан оргилуур
• Уран жолоодлогын талбай
• Ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт
• Усалгааниы систем
• Хүүхэд залуучуудын амрах хэсэг
• Иж бүрэн зүлэгжүүлэлт
• Худаг
• Экстрим спортын талбай
• Нийтийн бие засах газар
• Amphihtheatre /задгай театр/
• Цэцгийн хүлэмж
• Агаарын лифт
• 130 га газрын зураг төсөв
Г.Амаржаргал




















































Сэтгэгдэл (1)