Өнөөдөр нийслэлд хийгдэж байгаа болон хийгдэхээр төлөвлөсөн зам засварын ажлын явцын талаар Авто замын газрын дарга Д.Нанзаддорж сэтгүүлчдэд танилцууллаа. Одоогийн байдлаар нийслэлд 21 замыг засч байна. Засварын нийт ажлын явц 62 хувьтай байна. Мөн гэрээ байгуулах шатандаа явж байгаа хоёр замын ажил байгаа бол тендерийн үнэлгээ хийгдэж байгаа гурван зам байгаа аж.
Үүнээс нийслэлийн төсвөөс санхүүжиж байгаа зам засварын 15 төсөл байгаа бөгөөд 17 км замыг шинээр барьж, 5.1 км замыг засч сайжруулахаар болжээ. Тухайлбал Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 0,6 км замын ажил зөвшөөрөл авах шатандаа явж байна. Мөн Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх зургаан км авто замын ажил явагдаад эхэлсэн ч он дамжиж дараа жил ашиглалтанд орох аж.
Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хийгдэх зам засварын 14 ажил байгаагаас 1.9 км замыг шинээр барьж байгуулан, 71.1 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Эдгээрээс энэ жил хийгдэж байгаа томоохон ажил болох Яармагийн гүүрнээс Нисэх хүртэл, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замыг шинээр барих ажил явагдаж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 40 гаруй хувьтай байгаа аж.
Мөн түүнчлэн Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2.8 км авто замын эхний хэсгийг наадмын өмнө нээсэн. Харин одоо дараагийн хэсэг Цайз захаас Монелын уулзвар хүртэлх замын ажил явагдаж байна. Гэвч дундаа 800-аад метр газарт зам засварын ажил зогссон байгаа юм. Учир нь энэ хэсэг газарт хүнсний дэлгүүр, авто угаалга зэрэг есөн обьект газраа чөлөөлөхгүй байгаа юм байна.
Энэ жилийн зам засварын ажлыг гурван үе шаттайгаар төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрөгч наадмын үеэр эхний үе шатаа хэрэгжүүлж дуусчээ. Харин хоёрдахь үе шат ирэх есдүгээр сарын 1-ээс өмнө дуусах бол ирэх арваннэгдүгээр сар гэхэд энэ оны зам засварын ажлуудыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

А.Наранцэцэг