
Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн хураамжаар энэ онд нийт 15.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн юм. Төсвийн мөнгөнөөс баяр наадмын өмнө хуучин замуудын нөхөөсийг хийж дуусгасан бол үлдсэн 3.2 тэрбум төгрөгөөр нь хороолол доторх зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг ажлын хэсгийнхэн онцоллоо.
Чулуун зам нь асфальтан замаасаа өртөг өндөртэй ч эдэлгээний хувьд 200-300 жилийн настай төдийгүй уг замд ус зайлуулах хоолой хийх шаардлагагүй юм байна. Мөн ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд чулуугаа солиод буцааж хийж боломжтой зэрэг олон давуу талтай аж.
А.Наранцэцэг