Тариаланчид үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримал, тосны ургамал гээд нийтдээ 420 гаруй мянган га-д тариалалт хийсэн байна. Үүнээс 293 мянган га- д үр тариа, 1368 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Одоогоор хүлэмжийн ногоогоо хураагаад борлуулах ажил явагдаж байгаа аж. Наймдугаар сарын эхээр ил талбайн хурдан болцтой төмсөө хурааж эхлэх гэнэ. Харин есдүгээр сарын сүүлээр бүх хураалт дууссан байх аж. ҮХААЯ-наас энэ шинээр гүзээлзгэнэ тариалах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Иргэдэд гүзээлзгэний 60 мянган суулгацыг 52 хүлэмжийн хамт сонгон шалгаруулалтаар олгож, тариалах эрхийг нь өгчээ. Эхнээсээ худалдаанд гараад эхэлсэн байгаа аж. Энэ жил 300 мянган тонноос дээш ургац хураан авах юм байна. Манай улсын зоорины багтаамж 173,6 мянган тонн. Хураасан ногоо илүү гарч байгаа учраас ногоогоо хөлдөөхгүй, ялзруулахгүй хадгалах шаардлага гарч байгааг ч албаныхан хэллээ. Мөн зоорины багтаамжаа 40 мянган тонноор нэмэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт төмс, хүнсний ногоо худалдаалагчдад зориулсан худалдааны төв байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)