
Сүүлийн үед Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ буурсан талаар мэдээллүүд гарах болсон. Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар Монгол-Оросын төмөр замын байгууллагын 2003 оны аравдугаар сард болсон уулзалтаар ОХУ-ын тал энэ чиглэлийн галт тэрэгний тасалбарын тарифыг 30 хувиар бууруулах шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн ч өнгөрсөн сард хоёр улсын төмөр замын зорчигч тээврийн талаар хийсэн уулзалтад хойд хөршийнхөн дээрх 30 хувийн хөнгөлөлтөө болиод билет купоныхоо үнийг 30 хувиар бууруулъя гэсэн саналыг дэвшүүлжээ. Харин плацкартын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр мөрдье гэсэн байна. Харин манайх хариуд нь 2003 оныхоо шийдвэрийг хэвээр үргэлжлүүлж мөн билет купоныхоо үнийг 30 хувиар бууруулах саналыг дэмжиж байна гэжээ. Тэд энэ асуудлыг судалж үзээд ирэх есдүгээр сарын 1-ний дотор хариу өгье гэсэн бөгөөд одоогоор зорчигчийн тасалбарын үнийг 30 хувиар бууруулаагүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/