
"Оюутолгой" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рей ирэх арваннэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгөх гэнэ. 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн тус компанийн захирлаар ажиллаж үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийг хариуцаж ирсэн тэрээр уг албан тушаалд гурван жил суухаар томилогдсон аж. Түүний халааг авах хүнийг тун удахгүй томилох аж. Камерон Мак Рей дэлхийн зургаан оронд уул уурхайн салбарт 31 жил ажилласан хүн юм байна.
Т.Энхэлээ