
Төрөлхийн хамаргүй Б.Нэргүй хэмээх зургаан настай монгол хүүгийн тухай нэвтрүүлэг хоёр сарын өмнө Солонгосын EBS телевизийн " Global Project " нэвтрүүлгээр цацагдсан. Тус хүмүүнлэгийн нэвтрүүлэг гарсны дараагаар Солонгос улсын нэгэн байгууллага хүүд тусламжийн гараа сунгаж, Сөүл хотын нэгэн эмнэлэгт хамар залгуулах мэс заслыг хийлгүүлж өгчээ. Хүү одоогоор хоёр удаагийн хагалгаанд ороод байгаа бөгөөд наймдугаар сар гараад гоо сайхны мэс засалд орох юм байна. Дэлхийд хамаргүй төрсөн зургаан хүн бүртгэгдсэн байдаг бөгөөд Б.Нэргүйгээс бусад нь нэг нас ч хүрэлгүй өөд болжээ. Харин Б.Нэргүй өдий хүртлээ эсэн мэнд байгаа цор ганц хүүхэд гэнэ.
Г.Амаржаргал
Сэтгэгдэл (2)