
Говийн ноён нутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ой тохиож буй учраас Дорноговь аймгийнхан маргаашнаас эхлэн гурав хоног наадах нь. Зургаан насны хурдан морины уралдаан, 256 бөхийн барилдаантай эл наадмын үйл ажиллагааг IX дуурийн гэгээнтэн Лувсанданзантүдэв ерөөл айлтган нээх юм байна. Дараа нь Догшин хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, баярын тоглолт зохион байгуулах аж. Тус аймгийн "Саранхөхөө" театрын уран бүтээлчдээс гадна нээлт, хаалтын тоглолт, оройн шоунд рок, попын хамтлаг дуучид, циркийн жүжигчид ч оролцох гэнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)