
Энэ долоо хоногийн сүүлээр Хэнтий, Завхан, Төв, Архангайчууд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Аймаг бүр баяр наадмын хөтөлбөрөө гаргасан байгаа юм. Тэгвэл маргааш Төв аймагт азарга, хязаалан насны морьдын уралдаантай бөгөөд 27-нд их нас, шүдлэн, 28-нд соёолон, даагаа уралдуулахаар бэлтгэл ажлаа базаагаад байгаа юм. Харин эвэр цусны болон нэг, хоёрдугаар зэргийн эрлийз адууг
аймгийн хэмжээний наадмаар уралдуулахгүй хэмээгээд байсан ч уяачид болон наадамчдын хүсэлтээр эрлийз ангиллын хурдан морьдыг уралдуулахаар болжээ. Төв аймгийн 90 жилийн ойгоор 90 морин хуурч, 90 уртын дуучин, 90 бүжигчин баяр наадмын нээлтэнд оролцох юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)