Нялх хүүхдүүд болон өнчин хүүхдүүдийн амарч сувилуулдаг Хүүхдийн клиник сувилалын хоолноос долоон хүүхэд хордож Халдварт өвчин судлалын үндэсний төв хүргэгдсэн байна. Эдгээр долоон хүүхдийн хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ сарын 23-ны өдөр болсон уг хэргийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн сувилалд шалгалт хийж эхэлжээ. Одоогоор хордлого юунаас болж үүсэв, ахуйн гаралтай ямар нэгэн асуудал байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариу гарангуут албан ёсны хариуг өгнө гэлээ. Шар будаа болон луувангийн зутангаас болж хордсон байх магадлалтай гэсэн урьдчилсан таамаг гараад байгаа аж. Т.Энхэлээ



















































