
Манай оронд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Khaan quest” буюу “Хааны эрэлд-2013” олон улсын цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 3-14-ний өдрүүдэд болох гэж байна. Сургуулилтыг Монгол Улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна. Сургуулилтад АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Герман, Япон, Энэтхэг, Индонез, Балба, Өмнөд Солонгос, Тажикстан, Англи, Вьетнамын зэрэг 14 орны цэргийн хүчний төлөөлөл оролцоно.
Дээрхи сургуулилт нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилготой бөгөөд цэргийн инженер, эрүүл мэндийн мэргэжилтэн, барилгын инженер, хүмүүнлэгийн хамтарсан хөтөлбөрөөр сургуулилт хийх юм байна.