
Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр ирэх ням гараг буюу 28-нд тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын төвөөс өнөөдөр 11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна. Вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, тэмцэх, сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулахад нь энэ өдрийн зорилго оршино.
А.Наранцэцэг
Сэтгэгдэл (1)