ССАЖЯамнаас Богд Хааны Хайстайн лавиран буюу Хүрэн ордонг Богд хааны ордон музейд шилжүүлж сэргээн засварлаж музейн зориулалтаар ашиглах хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад илэрхийлээд байгаа. Хүрэн ордон нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн урд талд оршдог бөгөөд 2007 онд Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл” сан хамгаалалтандаа авчээ. Дараа жил нь Нийслэлийн Засаг дарга “Хүрэн ордон”-ы 664 м2 газрыг “Икэл” санд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Богд хааны ордон музейд шилжүүлснээр Хайстайн лавиранг шат дараатай сэргээн засварлах, хамгаалах улмаар олон нийтэд сурталчилах зэрэг олон сайн талтай хэмээн ССАЖЯ-ныхан үзэж байгаа аж.


А.Наранцэцэг
Сэтгэгдэл (1)