
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарыг үнэлэх журмыг шинэчлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, багшийн ажпыг цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан, судалгаагаар бус хүүхэд хөгжүүлэхэд ямар арга технологи ашиглаж, өөрөө хэрхэн хөгжиж, ахицтай ажиллаж байгаагаар нь үнэлье гэсэн бодлогын хүрээнд холбогдох дүрэм, журмыг шинэчилж байгаа. Улсын хэмжээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн ажлыг үнэлж, дүгнэх арга зүй, аргачлап боловсруулах тэргүүн туршлагын уралдаан зарласан. Тэгвэл үр дүн нь ч гарчээ. Улмар сургууль, цэцэрлэгийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд зөвхөн мэдлэг бус, хүүхдийн хөгжил, төлөвшилд гарч буй ахицыг бодитоор үнэлэхээр болжээ Үүнээс гадна багшид дэмжлэг болох олон үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, сурагчийн сурах бичгийг багшийн номтой болгосон байна. Энэ жил шинээр гарч байгаа VI, XI ангийн сурах бичгүүд багшийн номтой буюу уг номонд тухайн хичээлийн сурах бичгийг хэрхэн ашиглах, заах аргачлалыг тусгах аж.
Д.Ундрах /24tsag.mn/