
Хэнтийчүүд өнөөдрөөс баярын үйл ажиллагаагаа халх болон урианхай сурын харваагаар албан ёсоор эхлүүлээд байна. Мөн аваргуудын цогцолборын нээлт 15.00 цагаас болох аж. Тус аймгийн үндэсний бөхийн холбооноос даншигийн болон ардын хувьсгалын жилүүдэд төрөн гарсан М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорги, Р.Рэнцэн болон Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм гэсэн найман аваргын хөшөөг бүтээсэн байна. Аваргуудын цогцолборыг Спорт цогцолборын зүүн талд барьсан бөгөөд нээлтийн ажиллагаанд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн удирдлагууд болон түүхт ойд уригдан ирсэн хүндэт зочид оролцох ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/