
Гар зургийн үзэсгэлэнд 10 гаруй зураач 50 гаруй бүтээлээр оролцож байгаа бөгөөд ихэвчлэн байгаль болон Монгол ахуйн сэдэвтэй зургуудаа тавьжээ.
Үзэсгэлэнд Архангай аймгаас гаралтай, улс аймагтаа алдартай ахмад уран зураачдаас гадна гадаадын зарим оронд ажиллаж, уран бүтээлээ туурвидаг залуу зураачид ч оролцжээ.
Архангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
Т.Энхэлээ