Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй суурьшихыг хориглоно

2013-7-26
0
ЖИРГЭХ

   шинэ газар Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн төсөл боловсруулсан байна.   Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа хотын хүрээлэн байгаа орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт, эмх замбараагүй газар олголт зэргээс шалтгаалан хот байгуулалтын бүтцэд том алдаа гарч хот буруу гольдролоор хөгжин, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж алдагдаж байна гэж иргэд шүүмжилдэг. Өнгөрсөн хугацаанд инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагүй барилга баригдаж, инженерийн дэд бүтэц, авто замын төлөвлөлт буруу хийгдсэнээс өмнөх төлөвлөгөөнүүд хэрэгжиж чадалгүй нийгэм, эдийн засагт хохирол учруулсаар ирсэн байна. Хот төлөвлөлтийн алдаа тэр даруйдаа биш, хэдэн арван жилийн дараа гардагаас болж авто замыг өргөсгөж сайжруулах, цахилгаан станц, бохир, цэвэр усны байгууламж зэрэг инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжуудын хүчин чадал төлөвлөлтөөр зохицуулах боломжгүй хэмжээнд хүрчээ. Хот төлөвлөлтийг газар зохион байгуулалттай салшгүй холбоотой хийх ёстой ч энэ уялдаа холбоо байгаагүйгээс нийслэлийн барилгажилт утга замбараагаа алдсан гэж тэрээр тодотгон хэллээ. Тиймээс,тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, алдаа гажуудлыг засаж залруулах, цаашид хот төлөвлөлтийг зөв гольдирлоор хөгжүүлэхийн тулд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж, захирамжийн төслийг боловсруулжээ.

Захирамжаар өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс хойш нийслэлд шилжин суурьшсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгох асуудлыг нийслэлийн  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд түр зогсоох, инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохгүй байх, шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож, газар чөлөөлөх ажил тогтмол зохион байгуулж байх зэрэг асуудлыг тусгаж холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Мөн шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх,хяналт тавих, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож газар чөлөөлөх ажил тогтмол зохион байгуулж байх, суурьшлын бүсийн төлөвлөлт хийгдээгүй газарт инженерийн шугам сүлжээ барилга байгууламж барихгүй байх, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг ус, цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангах боломжгүй талаар нийтэд мэдээлж, хяналт тавина гэж тусгажээ. Түүнчлэн нийслэлийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжийг хангах замаар орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй иргэдийг байнгын болон түр ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж ажиллах тухай ч заасан байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, газар бол эдийн засгийн үндсэн хэрэгсэл учраас нийслэлийн иргэдээ хувийн өмчийн газартай болгох зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ иргэд хаана газар олгох бол, хууль бус газар олгочих вий гэж санаа зовдоггүй болж эрх бүхий байгуулага төлөвлөлтийн дагуу байгаль орчинд ээлтэй,  эдийн засгийн үр ашигтай инженерийн зөв шийдэл бүхий инженерийн болон нийгмийн дэд бүтцээ барьсан болон барих боломжтой газар эзэмшүүлдэг, өмчлүүлдэг байх ёстой гэж үзэн энэхүү захирамжийн төслийг дэмжлээ. “Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хот байгуулалт, газар олголттой холбоотой үйл ажиллагаа нь зөвхөн төлөвлөлтийн дагуу хийгддэг байх зарчим тогтоно гэж үзэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 7 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 28 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 33 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК