Архангай аймгийн 90 жилийн баяр наадмын үйл ажиллагаа Зая гэгээнтний “Гүдэн” залж, Зая гэгээнтний хүндэтгэлийн цогцолборыг нээх үйл ажиллагаагаар үргэлжиллээ.Зая гэгээнтэн Лувсанпэрэнлэйн “Гүдэн”-г Архангай аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд байршууллаа. Тус үйл ажиллагаанд Монгол улсын Зая гэгээнтэн Лувсанданзанпүлжүнжигмэд болон Дашчойлин хийдийн тэргүүн н.Дамбажав тэргүүтэй хамба лам нар оролцон ном хурж, мөргөл үйлдэв.
Хурсан олон Зая цогцолборын сайхан болсныг сайшааж үр хойчид их хэрэгтэй зүйл хийж бүтээсэн байна, мөн 90 жилийн ойн баяр наадмаа архангайчууд анхдагч гэдгээ баталж чадахуйц сайхан зохион байгуулж байна хэмээж байсан юм.
Т.Энхэлээ



















































