
Яг одоо болж нээлтийн арга хэмжээнд Архангай аймгийн тугийг тус нутгийн уугуул олимпийн мөнгөн медальт, боксчин П.Сэрдамба, чөлөөт бөхийн дэлхийн аварга , олимпийн хүрэл медальт С.Батцэцэг нар барин орж ирлээ. Мөн Архангайн гаралтай урлагийн алдартнууд ая дуугаа өргөж байна.
Тус аймгийн 90 жилийн ойн баяр наадам дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд өчигдөр Булган уулын бурхдыг аравнайлах, Зая гэгээнтний "Гүдэн" залж хүндэтгэлийн цогцолбор нээх ёслол, өрлөг жанжин Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Архангай нутгийн зураач, урчууд, уран дархёуудын үзэсгэлэнгийн нээлт, түүхт 90 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, Булган ууланд зул өргөх ёслолын арга хэмжээ тус тус болсон билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)