
Төв аймгийн 90 жилийн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр азарга, хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж байгаа билээ. Тэгвэл азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баяраагийн хонгор түрүүлж, Дорнод аймгийн Матад сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Цэндбаатарын бор соёолон аман хүзүүдлээ. Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Б.Батбаярын хул, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Сугарын хул дөрвөөр, Дорнод аймгийн Баяндун сумын уугуул аймгийн алдарт уяач П.Цэгмэдийн хүрэн айргийн тавд хурдалж, түмэн олноо цэнгүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/