Өнөөдөр Архангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам болж байна. Наадмын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд 90 уртын дууч, 90 морин хуурч ая дуугаа өргөсөн байна. Мөн Тайхар чулуу, Хоргийн тогоо, Тэрхийн цагаан
нуурын домог амилсан үзүүлбэрийг үзүүлжээ. Аймгийн 90 жилийн ойн баярыг үзэх харах юм ихтэй сайхан болж байна хэмээн нутгийн иргэд ярьж байна. Яг одоо бөхийн барилдааны хоёрын даваа эхэлж байна. Мөн азарга гарааны зурхайгаасаа барианд ойртож явна.










Т.Энхэлээ