Зам тээврийн яамнаас БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны Их сургуулийн бакалаврын түвшинд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Тэтгэлэгт хөтөлбөр нь тус яамны ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм байна. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид дараах мэргэжлүүдээр суралцах боломжтой. Үүнд:
- Инженер
- Логистикийн удирдлага
- Төмөр замын тээвэр
- Ухаалаг тээврийн систем
- Зам харилцааны тээврийн инженер
- Логистикийн инженер
- Иргэний барилга
- Автоматжуулалтын инженер
- Тээврийн хэрэгслийн инженер
Дээрх мэргэжлүүдээр 50 болон 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой бөгөөд элсэхийг хүсэгчдийг энэ сарын 29- 31-ныг дуустал 09.00-17.00 цагийн хооронд бүртгэх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mrt.gov.mn сайтаас болон 99271338 дугаарын утаснаас аваарай.




















































Сэтгэгдэл (1)