
Сүүлийн жилүүдэд Туул голын бохирдлын талаар хэвлэлээр маш их ярьж, бичиж байна. Иргэд Туул голд машинаа угааж, амрах зугаалж явахдаа эрэг орчмыг нь бохирдуулж байгаа билээ. Тиймээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Туул голын ус болоод хөрсний бохирдлын хэмжээг тогтоохоор судалгаа хийхээр болсныг Туул голын сав газрын захиргааны ус ашиглалтыг зохицуулах албаны дарга Ц.Бажий мэдээллээ.
Т.Энхэлээ