Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн халамж, гэрлэлт цуцлуулалт, жолооны үнэмлэхийн талаарх асуулт, хариулт

2013-7-27
0
ЖИРГЭХ
    Иргэд олон асуултын хариуг авч чадахгүй цаг хугацаа их алддаг.  Жишээлбэл, халамжийн бодлого,  гэрлэлтийн баталгаа, цуцлалт гэх зэрэг. Тэгвэл иргэдийн мэдэхийг хүссэн зарим нэг асуултын хариултыг нийтэлж байна.
    Иргэд олон асуултын хариуг авч чадахгүй цаг хугацаа их алддаг.  Жишээлбэл, халамжийн бодлого,  гэрлэлтийн баталгаа, цуцлалт гэх зэрэг. Тэгвэл иргэдийн мэдэхийг хүссэн зарим нэг асуултын хариултыг нийтэлж байна.

images    Гэрлэлтээ цуцлуулсан  гэрчилгээ авахын тулд?

-Нөхөр эсвэл эхнэрэээсээ салаад тусдаа олон жил амьдарч байгаа ч салалтыг батлах ямар нэг бичиг баримтгүй хүмүүс олон байдаг. Тэгвэл тэд хаана хандах вэ?
-Хэрэв шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан бол шүүхийн шийдвэр, гэрлэлтийн гэрчилгээ, эхнэр нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл, иргэний үнэмлэх байна. Харин захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан бол эхнэр, нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан нотариатаар баталгаажуулсан өргөдөл, /эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй, ямар нэг дарамт шахалтгүй, биеийн эрүүл мэндийн байдал хэвийн гэдгийг өргөдөлдөө нотолсон байна/ гэрлэлтийн гэрчилгээ, 18-аас доош насны хүүхэдгүй, тухайн оршин суугаа газрынхаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт бүрдүүлнэ. Эдгээр материалыг бүрдүүлээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор харьяа дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтанд бүртгүүлж, гэрлэлт цуцалсан тухай гэрчилгээ авна.

ee4b52a7705829aoriginalЖолооны үнэмлэх ажлын тав хоногт гарна

-Жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол хаана хэдэн төгрөг тушаач, хэдийн хугацаанд дахин үнэмлэхтэй болох вэ?
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх үрэгдүүлсэн тохиолдолд  зохих лавлагаа, иргэний бичиг баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгодог.
Үрэгдүүлсэн жолооны үнэмлэх дахин авахад иргэд жолооны үнэмлэхээ гээсэн тохиолдолд иргэний үнэмлэх, өнгөт зураг хоёр хувь /3x4/, үнэмлэхний үнэ 12500 төгрөгийг  банкинд тушаана.  /Хүлээн авагч банк: Төв төрийн сан, Хүлээн авагч байгууллага: Замын цагдаагийн газар, дансны дугаар 900012408/. Жолооны үнэмлэхээ хүчингүй болгосон болгож зарлуулна. Зарлуулахад 2500 төгрөг банканд тушаана.  Үнэмлэхний үнэ, хүчингүй болгож залруулсан баримтаа Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгийн үйлчилгээний заалны 03 дугаар цонронд авчирна. Таны үнэмлэх ажлын тав хоногт гарна.

turiin_alban-middleЭэлжийн амралтыг жил бүр биеэр эдэлнэ

-Ээлжийн амралтыг хэдэн жил ажилласан хүн эдэлдэг вэ?
-Монгол Улсын хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан ээлжийн амралтыг жил бүр биеэр эдэлнэ. Та зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж  чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал авч болно. Мөнгөн урамшуулал авах журмыг хамтын гэрээгээр , хамтын гэрээгүй бол ажил олгогч ажилтан хоёр тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. Жил бүр биеэр эдэлж байгаа ээлжийн амралтын өдрийн хугацаа ажын 15 өдөр байна. Мөн ажилтан өөрийн хүсэлтээр тухайн жилийн ээлжийн амралтаа тэр жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно.  Ажилтаны ажилласан жилээр болон ажиллаж байгаа хөдөлмөрийн нөхцлийг харгалзан үндсэн амралт дээр нь нэмэгдэл амралт олгоно.

7bd57598fd07ed34originalҮндэсний татварын албаны  вэб хуудаснаас харж болно

-Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын  тухай хуулийг хаанаас харж болох вэ?
-Уг  хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2001 оны №48-д, татварын эрх зүйн баримт бичгийн эмхтгэлүүд номонд, “Монгол Улсын татварын хуулийн эмхтгэл Улаанбаатар хот 2009 он” номонд хэвлэгдсэн. Мөн Үндэсний татварын албаны вэб хуудас http:/ /www.mta.mn/ цахим хуудаснаас үзэж танилцах боломжтой.

9b0034e35f61366dbigНас барсан хүмүүсийн гэр бүлд орон сууц, мөнгөн тусламж олгохгүй

-Хоёр дайнд оролцсон ахмад дайчдын ар гэрт тусламж үзүүлэх үү?

-Тийм зүйл байхгүй. 2008 оны  зургаадугаар сарын 6-нд Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлиг гарч хоёр дайнд оролцсон, амьд байгаа ахмад дайчдад орон сууц эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний мөнгийг олгоно гэсэн. Үүний дагуу 2009 оны долдугаар сарын 14-нд Засгийн газрын 212 дугаар тогтоол гарч “Хоёр дайнд оролцсон ахмад дайчин болон тэдний гэр бүлд орон сууц олгоно”  гэсэн гурван сайдын хамтарсан тушаал гарсан.  Энэ тушаал гарахаас өмнө нас барсан хүмүүсийн гэр бүлд орон сууц , мөнгөн тусламж олгохгүй.

774579_522238927810675_1561623386_oБүтэн өнчин хүүхдийг гэр бүлдээ асрамжилж байгаа иргэнд нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно

-Бүтэн өнчин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалдаг бол төрийн зүгээс үзүүлэх нийгмийн халамжын үйлчилгээ байх уу?
-Бүтэн өнчин хүүхдийг гэр бүлдээ асрамжилж байгаа иргэнд нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно.
Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд олгох тэтгэмжийг тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
o    Тэтгэмжинд хамрагдахыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг
o    Асрагчын иргэний үнэмлэх хуулбарын хамт
o    Хүүхдийн эцэг эхийн нас барсны гарчилгээ
o    Үрчлэн авсан болоны асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа тухай сум, хорооны засаг даргын тодорхойлолт
o    Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбарын хамт

18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд орон гэртэй болоход нь дэмжлэг үзүүлнэ


-Насанд хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон хүнд насанд хүрснийх нь дараа үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ гэж бий юу
-18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд орон гэртэй болоход нь дэмжлэг үзүүлж нэг удаа мөнгөн тусламж олгоно.
Энэ тусламжинд хамрагдахад бүрдүүлэх бичиг баримт:
o    Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар,
o    Эцэг, эхийн нас барсны гэрчилгээ үрэгдүүлсэн бол архивын лавлагаа, сураггүй алга болсон бол шүүхийн шийдвэр
o    Бүтэн өнчинг тодорхойлсон сум, хорооны засаг даргын тодорхойлолт
o    Тусламжинд хамрагдахыг хүссэн өргөдөл

3f3c663b062fe371bigОрон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлт авна

-Асран хамгаалах хүнгүй өндөр настанд тэтгэврээс өөр үзүүлэх халамжын үйлчилгээ бий юу?
-Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.
Орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлт авахад бүрдүүлэх бичиг баримт:
o    Өргөдөл
o    Сум хорооны засаг даргын тодорхойлолт
o    Хөнгөлөлтөд хамруулах эсэх тухай сум, хорооны ахмадын байгууллагын санал
o    Иргэний үнэмлэх хуулбарын хамт
o    Хүндэт донорын үнэмлэх хуулбарын хамт

cbfa560db49b9523greatГэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа мөнгөн тусламж олгоно

-Үерт автаж гэргүй болсон айлд улсаас үзүүлэх дэмжлэг туслалцаа бий юу?

-Гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа мөнгөн тусламж олгоно.
Нэг удаагийн мөнгөн тусламжинд хамрагдахад бүрдүүлэх бичиг баримт:
o    Өрхийн тэргүүний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
o    Гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын акт
o    Сум хорооны засаг даргын тодорхойлолт
o    Гэнэтийн аюул ослын улмаас гэр оронгүй болсон өрхийн гишүүдийн ам бүлийн байдлын талаарх сум, хорооны засаг даргын нарийвчилсан тодорхойлолт

imagesЭрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгоно

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зусланд амрахад үзүүлэх хөнгөлөлт гэж байх уу?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгоно.
Хүүхдийн зуслангийн үнийн хөнгөлөлтөнд жилд нэг удаа хамрагдахад бүрдүүлэх бичиг баримт:
o    Өргөдөл, сум хорооны засаг даргын тодорхойлолт
o    Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбарын хамт
o    Аймаг дүүргийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр
o    Эрхийн бичгийн үнэ төлсөн тухай санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэл





0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.51.2)
    Bayrlalaa
    2013 оны 07 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 7 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 28 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 33 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 3 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК