Хайлааст, зуслангийн чиглэлийн айлуудын тогийг хоёр өдөр таслахтай холбогдуулан НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн хурал болж байна. Хурлаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас техникийн тодорхой нөхцөл байдлаас үүдэн дээрх чиглэлийн 38 000 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг 43 цаг хязгаарлах болсоныг дуулгалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.24tsag.mn



















































